Афганистаны шинэ Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-08 15:51:21

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эрх баригчид “Талибан” хөдөлгөөний байгуулсан Афганистаны шинэ түр Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдэв.


"Бид Афганистаны шинэ Засгийн газрын удирдлагатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна" гэж тэрбээр хэлжээ. 


Тэрбээр мөн Талибуудын эмхлэн байгуулсан Засгийн газар хүлээцтэй байж, террористуудтай тэмцэнэ гэж БНХАУ-ын эрх баригчид найдаж байгааг мэдэгдсэн байна. 

Связанные новости