Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 22 компанийн арилжаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр нийт 38 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 505.3 сая төгрөгөөр арилжив.
Энгийн арилжаагаар 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.17%)
болон "Ремикон" ХК (RMC +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.30%) болон
"Монинжбар" ХК (MIB - 8.33%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
Багцын арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 6,000,000 ширхэг
үнэт цаасыг 750,000,000 төгрөгөөр арилжжээ.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 75,707 ширхэг
нэгж эрхийг нийт 28,842,862 төгрөгөөр арилжсан байна. Энэ
өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4 ширхэг үнэт
цаасыг 400 ам.доллароор арилжсан байна.
ТOP-20 индекс 2.24 хувиар өсч, 46600.74 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,876,628,458,766.31 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.