100 мянган тун “Ремдезивир” тарилга хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүннү Эйр компанийн тусгай нислэгээр 100 мянган тун “Ремдезивир” тарилга Шинэ Делигээс Улаанбаатарт өнөөдөр буулаа.
Тус тариаг “Ковид-19” халдварын хүнд, маш хүнд
оноштой өвчтөний эмчилгээнд хэрэглэх юм.