Дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Япон нэмж хөрөнгө гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. Ливан болон Балканы хойг дахь дүрвэгсдэд Япон яаралтай нэмэлт тусламж үзүүлнэ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр өндөр түвшинд зохион байгуулж буй цагаачлалын асуудлаарх уулзалтад оролцохдоо мэдэгджээ.
“Ливаны нутаг дэвсгэрт байгаа дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 2 сая доллар гаргана. Үүнээс гадна, Македон болон Сербид 2.5 сая доллар олгоно” гэж тэрбээр мэдээлсэн байна.
“Европын орнууд руу ирж буй дүрвэгсдийн асуудлыг даван туулахын тулд улс төрийн шийдвэр зайлшгүй шаардлагатай” гэж Японы Гадаад хэргийн сайд онцлон дурджээ.
Д.Жаргал
Связанные новости

Председатель нижней палаты Парламента Таджикистана нанес визит вежливости Президенту Монголии
1 день

Премьер-министр поручил усилить борьбу с незаконным оборотом наркотиков и психотропных веществ
4 дня
Комментарии