Бангладешт рохинжа дүрвэгсдийг вакцинжуулж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАКА. /France24/. Бангладеш дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран
дахь исламын шашинт рохинжа дүрвэгсдийг мягмар гаргаас вакцинжуулж эхэлжээ. Тус
улсад сүүлийн үед “COVID-19”
халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болоод буй юм.
Хөрш зэргэлдээ
оршдог Мьянмараас дүрвэн ирсэн сая гаруй рохинжа үндэстэн байрладаг хилийн Кокс-Базар
дүүрэг дэх дүрвэгсдийн хуаранд халдвар тархвал хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж
болзошгүйг тусламжийн ажилтнууд анхааруулсаар ирсэн юм.
"НҮБ-ын
агентлагуудын тусламжтайгаар 55 болон түүнээс дээш насны 48 мянга орчим рохинжа
хүнийг мягмараас пүрэв гаргийн хооронд вакцинжуулна" гэж Кокс-Базарын эрүүл
мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Махбубур Рахман мэдэгджээ.
“Энэ бол ердөө эхлэл бөгөөд цаашид насанд хүрсэн бүх хүнийг үе шаттайгаар вакцинжуулна” гэж тэрбээр дүрвэгсдийн хуаран дахь вакцинжуулалтын цэгүүдийн нэгээс “Reuters” агентлагт утсаар мэдээлсэн байна.