"Талх чихэр", "Түмэн шувуут" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-09 18:21:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 668.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" (TCK+13.89%) болон "Түмэн шувуут" ХК (TUM+10.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сүү" (SUU-8.21%) болон "Оллоо" ХК (OLL-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 38,809 ширхэг нэгж эрхийг нийт 8,168,209 төгрөгөөр арилжигдсан байна. ТOП-20 индекс 1.21 хувиар өсөж, 34355.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,374,322,247,775.93 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости