Хөрөнгийн биржид 454.9 сая төгрөгийн хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-09 17:53:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 454.9 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" (BDS+9.09%) болон "Монгол шуудан" ХК (MNP+8.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-10.64%) болон "Говь" ХК (GOV-8.41%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 32,162 нэгж эрхийг 7.6 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр, 3,850 ширхэг үнэт цаасыг 385 мянган ам.доллараар арилжсан байна. ТOП-20 индекс 1.77 хувиар буурч, 33007.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,916,136,681,642.12 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости