"Женко тур бюро", "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн ханш хамгийн их нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 31 ХК-ийн 547,517 ширхэг хувьцааг 124.2 сая төгрөгөөр арилжив.
Энгийн арилжаагаар 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" (JTB+11.38%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+6.80%)-ийн хувьцааны ханш хамгийн их нэмэгдсэн бол "Махимпекс" (MMX-10.39%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK-5.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 63,490 нэгж эрхийг 16.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.3 хувиар буурч, 33320.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,396 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.