"Техник импорт", "Жуулчин дюти фрий" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-15 17:54:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 148,375,494.88 төгрөгийн үнийн дүнтэй 715,336 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байлаа. Энэ өдөр "Техник импорт" (TEX+14.92%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL+14.87%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-7.76%) болон "Дархан нэхий" ХК (NEH-3.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 22,817 нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.23 хувиар өсөж, 33239.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,705,495,698,672 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости