1177 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн
24 цагт 6248 хүнд хийсэн
шинжилгээгээр коронавируст халдварын 1177  тохиолдол
шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 867 нь нийслэлд хөдөө орон нутагт 310 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 66 433 боллоо. Харин мөн хугацаанд 300 хүн эмнэлгээс гарснаар нийт 54 081хүн эдгэрчээ.
Коронавируст
халдварын нэн хүнд хэлбэрээр 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын
улмаас нийт 313 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай нийт  6253 хүн хэвтэн
эмчлүүлж байгаагаас 130 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй
хүмүүсийн 515 нь хүнд, 1860 нь хүндэвтэр, 3740  нь хөнгөн гэж оношлогджээ.  
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                     
                    
Комментарии