"Булган ундрага", "Силк нэт" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 397 сая төгрөгийн үнийн дүнтэй 1.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Силк нэт" ХК (GFG+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-12.62%) болон "Монгол шуудан" ХК (MNP-11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 87,897 нэгж эрхийг нийт 25.1 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 үнэт цаасыг 1.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.24 хувиар буурч, 36337.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,681,760,689,039 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.