"Булган ундрага", “МЦХ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-10 20:41:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 36 ХК-ийн 220.6 сая төгрөгийн үнийн дүнтэй 686,494 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+11.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-14.52%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR-7.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 99,618 нэгж эрхийг нийт 28.3 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 41 үнэт цаасыг 4.1 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 36792.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,725,469,545,540 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости