"Сор", "Дархан зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 2,052,926,808 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Сор" (SOR+14.89%) болон "Дархан зочид буудал" ХК (DZG+13.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" (HRM-6.26%) болон "Адуун чулуун" ХК (ADL-4.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 1.6 сая нэгж эрхийг нийт 521.4 сая төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 4.66 хувиар өсөж, 37767.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,759,435,709,013 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.