Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хорин хоёрдугаар бааз" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Мөн “Хот Девелопмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.
Хувьцаат компаниуд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг ийнхүү цахимаар зохион байгуулж байна.
Монголын Хөрөнгийн бирж цар тахлын дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа зайнаас явуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг 11-313747 тоот утсаар өгч, арилжаанд цахим хэлбэрээр оролцох, мөн үнэт цаасны дансыг цахим хэлбэрээр нээх зааврыг хүргэж байна. http://www.mse.mn/mn/video_news/26