Израил пуужин харвасны хариуд загас агнуурын бүсийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-26 15:45:10

ТЕЛЬ-АВИВ. /Kan/. Нутаг дэвсгэр рүү нь пуужин харвасны хариуд Израилын эрх баригчид Палестины далайчид загасчилдаг бүсийг хаасан байна. 


Израилын "Kan" радиогоор мэдээлж буйгаар, палестинчуудад зориулсан загас агнуурын бүсийг дөрөвдүгээр сарын 26-ны даваа гаргийн 06:00 цагаас эхлэн 15 далайн милиэс /28 орчим км/ 9 далайн миль /17 орчим км/ болгон багасгахаар төлөвлөж байсан боловч даваа гарагт шилжих шөнө дахин пуужин харвасны хариуд бүсийг бүхэлд нь хаахаар шийджээ. Газын зурвасын хэт давруу үзэлтнүүд баасан гаргийн оройноос бямба гаргийн өглөө хүртэл Израилын нутаг дэвсгэр лүү 36 пуужин харвасан байна. Израилын агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” систем пуужингуудын зургааг  нь амдан сөнөөсөн бол үлдсэн нь хүн суурьшаагүй бүсэд унажээ. Даваа гарагт шилжих шөнө Газын зурвасаас Израил руу дор хаяж дөрвөн пуужин харваснаас хоёрыг нь "Төмөр дээвэр" системээр амдан сөнөөсөн гэж тус улсын армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Газын зурвасын хэт давруу үзэлтнүүд өнгөрсөн оны сүүлчээр пуужингийн довтолгоогоо дахин эхлүүлжээ.


Связанные новости