Л.Энхсайхан: Хатуу хөл хориог зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хориог үргэлжлүүлснээр өвчлөл хэр хэмжээнд буурах вэ?
-Хатуу хөл хориог цуцлах, бууруулах шалгуур үзүүлэлт гэж
байдаг. Шалгуур үзүүлэлтэд хүрэхгүй байсан учир энэ удаагийн хатуу хөл
хориог үргэлжлүүлсэн. Стратегийг зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ.
-Иргэд
C, D витамин
дур мэдэн уух нь зөв үү? 
-Бидний биед маш их хүч байгаа. Шингэн зүйл уух, сайн унтаж амарвал биеийн дархлаа сэргэдэг. D амин дэм дутагдсан хүнд халдвар болон
халдварт бус өвчин тусдаг. Гэхдээ сайн гээд эмчийн зааваргүй хэрэглэх нь
тохиромжгүй. 
-Өвчнөөс
сэргийлэхийн тулд заавал эм уух ёстой юу?
-Урьдчилсан сэргийлэхэд биеийн, сэтгэл зүйн, нийгмийн
талаасаа арга хэмжээ авах хэрэгтэй. 
-Спутник
вакцин хэзээ ирэх вэ?
-ОХУ-аас 900 мянгаас 1 сая тунг авахаар вакцины гэрээ хэлэлцээр хийсэн. 300
мянган тунг бэлэглэнэ гэсэн. Хил гаалиар ороод ирэхээр мэдээлэл хүргэнэ.
-Мутацид
орсон вирусний талаар
тодорхой мэдээлэл өгнө үү?
-ХӨСҮТ, ЭМЯ-ны цахим хуудсаар хүргэнэ. Одоогоор хариу нь
гараагүй байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    