Батлагдсан тохиолдлуудын 24 хувийг хүүхдүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авсан 19 иргэн бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 309 боллоо. Гурван иргэн эдгэрч, одоогоор БОЭТ-д 88 иргэн эмчлүүлж байна.
Сүүлийн гурав хоногт батлагдсан 46 тохиолдлын 41 нь ойрын хавьтлаас, 3 нь
Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Орхон
аймагт бусад аймгаас зөөвөрлөгдсөн 18 тохиолдол бүртгэгдлээ. Мөн
хоёр иргэн ямар ч шинж тэмдэг илрээгүй ч
өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна. .
Нийт батлагдсан тохиолдлуудын 68 буюу 24 хувийг хүүхдүүд эзэлж байгаад
эрүүл мэндийн байгууллагууд онцгой сэрэмжлүүлж, хүүхдүүдэд тавих хараа хяналтаа
сайжруулахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar