"МЦХ" ХК-ийн ханш тогтвортой өссөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-02 18:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 136,727,721.03 төгрөгийн үнийн дүн бүхий 653,603 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монголын цахилгаан холбоо" (MCH+7.28%) болон "Дархан нэхий" ХК (NEH+5.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" (ADL-6.00%) болон "Ремикон" ХК (RMC-5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 68,081 нэгж эрхийг нийт 18,346,679.03 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.31 хувиар өсөж, 34490.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,695,624,678,218.66 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости