"Гутал", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 174,946,215.03 төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Гутал" (GTL+14.96%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+13.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-14.62%) болон "Бөхөг" ХК (BHG-12.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 55,806 нэгж эрхийг нийт 14.5 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.73 хувиар буурч, 34382.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,680,609,265,550.42 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.