“Гутал”, “МЦХ” ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-30 18:57:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,  энгийн арилжаагаар 43 ХК-ийн  362,798,792 төгрөгийн үнийн дүн бүхий 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Гутал" (GTL+14.95%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+14.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" (HML-14.29%) болон "Махимпекс" ХК (MMX-12.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 18,089 нэгж эрхийг нийт 4.4 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 14 үнэт цаасыг 1.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.58 хувиар буурч, 34514 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,696,035,340,954.36 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости