Таван компанийн бондыг арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,101,718,449.62 төгрөгийн арилжаа хийжээ.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 61 компанийн 13,544,848 ширхэг хувьцаа 4,580,000,067.78 төгрөгөөр арилжив.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 компанийн бондыг нийт 500,000 төгрөгөөр арилжжээ. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,227,909 ширхэг нэгж эрхийг нийт 521,218,381.84 төгрөгөөр арилжсан байна. 3 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,700,010,157,915 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,378.87 нэгж болж өмнөх 7 хоногоос 4,67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.