Монгол, Кубын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-03-15 18:30:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Куба улсын хооронд ажил хэргийн хамтын ажиллагаа эхлээд байна. МҮХАҮТ Куба улсын ХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт саяхан гарын үсэг зурснаар БНКУ-ын Худалдааны танхимтай хамтран анагаах ухааны салбарт Монголоос сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. 

Хоёр орны танхимын туршлагыг ашиглан худалдаа, хөрөнгө оруулалт, үзэсгэлэн худалдаа, хүчин төгөлдөр үйлчилж буй эдийн засгийн хууль тогтоомжуудтай холбоотой зах зээлийн мэдээллийг тогтмол солилцож, түгээн ажиллахаар боллоо.




Хоёр талын хамтын ажиллагааны нэг илрэл болж Худалдааны танхимууд хамтран Куба улсад суугаа Монголын ЭСЯ, Куба Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хоёр орны бизнес эрхлэгчдийн цахим уулзалт эрүүл мэнд, биотехнологийн салбарын чиглэлээр маргааш болох гэж байна. Энд Кубын эрүүл мэнд, биотехнологийн салбарын томоохон төлөөлөл "Biocubafarma", "Labiofam", "CIGB", "Cuban medical services" зэрэг компани оролцох гэж байна. 




Связанные новости