"Монгол шуудан", "Адуунчулуун" ХК-иуд ногдол ашгаа хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-19 17:31:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монгол шуудан” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.68 төгрөг буюу нийт 167.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэв. Энэ нь нийт цэвэр ашгийн 30 хувьтай тэнцэж байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр, энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр болжээ. 


Мөн "Адуунчулуун” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 126 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар боллоо. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 


Связанные новости