“COVID-19” халдварын томоохон голомтуудыг хяналтад авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 5-6 хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тухайлбал, “Х апартмент”, СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төв, Банк бус
санхүүгийн байгууллага, гутлын цех, "Элизабет" хотхон зэрэгт гарсан том том  голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.
Харин одоогоор, өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн 36 дугаар байр буюу 16 дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан”
амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай холбоотой голомт идэвхжилттэй байгаа
аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн 139 тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас 20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн
хүрээнд халдвар тархсан байна. 
Одоогоор ойрын хавьтал 799, хоёрдогч
хавьтал 1551 хүн байгаа аж.
        Ulaanbaatar