“COVAX” БНАСАУ-д хоёр сая орчим тун вакцин нийлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН. /CNN/.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ санаачилсан “COVAX” хөтөлбөр БНАСАУ-д “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн “COVID-19”-ийн вакцинаас 1.992 сая тунг нийлүүлэхээр
төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“COVAX”-ийн вакцин түгээх урьдчилсан
тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакциныг нэн
шаардлагатай орнуудад түгээх төлөвлөгөөний хүрээнд БНАСАУ-д вакцин нийлүүлэх
ажээ.
Эпидемийн бэлэн
байдлын инновацын эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор “COVAX” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
БНАСАУ улс
орондоо “COVID-19” халдварын
нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаад шинжээчид эргэлзэж байгаа
боловч тус улсад халдварын ноцтой давлагаа дэгдээгүй төлөвтэй байна.