"Булган ундрага", "Эрдэнэ Ресурс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-08 17:57:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 8-нд энгийн арилжаагаар 31 ХК-ийн 69,663,696.45 төгрөгийн үнийн дүнтэй 208.461 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+10.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" (BTG-13.73%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9267 нэгж эрхийг нийт 991.531төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 19098.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости