Компанийн өрийг хувьцаагаар солихоо мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-08 15:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хот Девелопмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас компанийн өрийг хувьцаагаар солих, түүнтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэжээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан энэ оны 1 дүгээр сарын 4-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нарт “Компанийн тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.1.2-т заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдан авахыг шаардах  эрх үүсээд байна. Иймд “Хот Девелопмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ компани болон “БиДиСЕК ҮЦК” ХК-д хандан гаргах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 




Связанные новости