БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-д коронавирусний халдварын
улмаас нас барсан хүний тоо 1000 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв.
БНСУ-д цар тахлын
гурав дахь давлагааны улмаас өнгөрсөн сард халдвараар нас барагсдын тоо олноор
нэмэгджээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан
хүний тоо 28-аар нэмэгдсэнээр 1007-д хүрсэн байна.
Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын 295 нь Сөүл хоттой
зэргэлдээ оршдог Гёнги мужид, 204 нь Сөүлд, 203 нь Дэжон хотод бүртгэгджээ.
БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо өнгөрсөн 12 дугаар сарын 15-наас хоёр оронтой тоогоор нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн мягмар гарагт хамгийн олон буюу 40 хүн нас барсан байна.
Мөн нас барсан хүмүүсийн дийлэнх нь 70-аас дээш насны, асрамжийн газар,
эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байжээ.
“COVID-19”-ийн улмаас нас барсан анхны тохиолдол
өнгөрсөн оны хоёрдугаар сард бүртгэгдсэн БНСУ-д халдвар авсан өвчтөнүүдийн нас
баралтын дундаж түвшин 1.55 хувь байна.