ДЭМБ-аас таргалалтыг эмчлэхэд агонист төрлийн эм хэрэглэхийг зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2025-12-03 17:02:37

ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Kazinform/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анх удаа жин бууруулах шинэ төрлийн эмүүдийн хэрэглээтэй холбоотой зөвлөмжүүдийг танилцууллаа. Мөн уг баримт бичигт таргалалтыг архаг өвчин гэж тодорхойлжээ. 


НҮБ-ын цахим хуудсанд мэдээлснээр, ялангуяа жин хасах үр дүнтэй эмүүдийн эрэлт огцом өсөж буй үед энэхүү шийдвэр нь улс орнуудын бодлого, эмийн даатгалын хамрах хүрээ, эмнэл зүйн туршилтуудын протоколд нөлөөлөх магадлалтай.


Шинэ зөвлөмжид юу багтав?

ДЭМБ-аас глюкагон төст пептид-1 (GLP-1) рецепторын агонистууд болох лираглютид, семаглютид, тирзепатид зэрэг эмүүдийг хавсарсан эмчилгээний нэг хэсэг болгон аюулгүй хэрэглэх зөвлөмжийг өгчээ. Гэхдээ урт хугацаандаа эрүүл мэндэд аюулгүй байх эсэх мэдээлэл хомс, эмчилгээ дууссаны дараа жингээ барих байдал тодорхойгүй, өндөр өртөгтэй, мөн улс орнуудын дунд хүртээмж тэгш бус зэргээс шалтгаалан зөвлөмжүүдийг "түр хугацаанд" гэсэн ангилалд оруулжээ. 


Таргалалт бол архаг өвчин

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй байна. 2024 онд таргалалт нь 3.7 сая хүний нас баралтын шалтгаан болжээ. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд таргалалттай хүний тоо хоёр дахин өсөх магадлалтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн тогтолцоонд асар их ачаалал авчрахын зэрэгцээ дэлхийн эдийн засагт жилд 3 их наяд ам.долларын алдагдал үүсгэж болзошгүй байна. 



Связанные новости