"Шарын гол", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 16-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 18,336,786.71 төгрөгийн үнийн дүнтэй 222.502 хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Шарын гол" (SHG+12.82%) болон "Дархан нэхий" ХК (NEH+2.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-4.76%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-4.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 2217 нэгж эрхийг нийт 232.785 төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд мөн нийт 75797 үнэт цаасыг 28 сая төгрөгөөр арилжлаа.
ТOP-20 индекс 0.21 хувиар буурч, 17751.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,617,048,381,387.61 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.