“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Экспорт Монгол 2020” олон улсын форумыг “Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээе” уриатайгаар өнөөдөр цахимаар нээлээ.
Форумыг ГХЯ, ХХААХҮЯ, Соёлын яам, ЖДҮ-ийн газар, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр Хөгжлийн шийдэл, Экспорт Олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон ТББ, олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа.
Монголд
анх удаа үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D, 2D цахим
үзэсгэлэнг олон улсад
сурталчилж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч,
экспортлогчдын хэрэгжих боломж өндөр, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслийг
цахим платформоор хөрөнгө оруулагчдад сурталчилж, бизнес эрхлэгч, хөрөнгө
оруулагчдын уулзалтууд хийх
юм.
Цахим
форум, үзэсгэлэн, сургалт,
хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчдийн цахим уулзалтыг www.exportmongolia.org –
Олон улсын цахим платформ бүхий
экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компанид санхүүгийн болон бусад хүндрэл
учруулахгүйн тулд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа.
Форумыг нээж Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн
Ерөнхийлөгч Л.Баян-Алтай хэлэхдээ, “Дотоодын хувийн хэвшил, үйлдвэрлэгч, ААН, компаниудын дуу
хоолойг сонсож, гадаадын хөрөнгө оруулагч, худалдан авагчдыг харилцан ашигтай
бизнесийг Монголд эрхэлж, хямралыг боломж болгон хамтран ажиллахыг уриад,
Монгол Улсад уул уурхайн бус асар их шавхагдашгүй нөөц бүхий салбарыг дурдлаа. Бидэнд 70 гаруй сая толгой
мал, газрын нөөцтэй хөдөө аж
ахуйн салбар, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл,
асар нөөцтэй сэргээгдэх эрчим
хүч, хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт,
түүхт байгаль орчинд суурилсан аялал жуулчлалын салбар, мэдээллийн технологийн
салбар, банк санхүү, өндөр
ашиг бүхий дэд бүтцийн салбарт бизнесийн
боломж бийг онцлов.
Өнөөдрийн хуралдаанд ГХ-ны сайд, ХХААХҮ-ийн сайд үндсэн илтгэл тавьснаар https://www.youtube.com/watch?v=5LITE7gnioQ&feature=emb_title экспортын
чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх талаар дөрвөн салбар хэлэлцүүлгээр форум
үргэлжилж байна.
“Экспорт Монгол 2020” цахим форум маргааш гадаад худалдааны түнш
болох АНУ, ЕХ, ОХУ, Японы зах
зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ зах зээлийг судлах,
найдвартай түнш олох асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим
сургалтаар үргэлжилнэ.