"Ард санхүүгийн нэгдэл","УИД"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-14 17:42:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 30,914,329.07 төгрөгийн үнийн дүнтэй 174.079 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+5.08%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+3.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-13.33%) болон "Монинжбар" ХК (MIB-13.04%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн 19.553 нэгж эрхийг нийт 2 сая төгрөгөөр арилжив. 

ТOP-20 индекс 0.58 хувиар өсөж, 17,753.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,611,210,504,150.43 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости