Хоёр компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Борнуур", "Тандэм Инвэст ББСБ" ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаад байна. Тодруулбал, дээрх 2 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа энэ сарын 25-нд хийнэ.
"Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар:
- Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан,
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
- Ногдол ашиг тараахгүй талаарх ТУЗ-ийн шийдвэр,
- ТУЗ-ийг сонгох талаар хэлэлцэх аж.
"Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар:
- Компанийн хувьцаа нэмж гаргах, тоог тогтоох,
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Дээрх компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын үед цахимаар болох юм.