"УИД", "Айтүүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-19 20:23:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 19-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 23 ХК-ийн 31,411,097.91 төгрөгийн үнийн дүнтэй 181.254 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+7.79%) болон "Айтүүлс" ХК (ITLS+6.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN-8.49%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-1.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 19.046 нэгж эрхийг нийт 1,991,181 төгрөгөөр арилжив

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 168 үнэт цаасыг 16.9 сая төгрөгөөр арилжжээ. Мөн компанийн багцын арилжаанд нийт 6.1 сая үнэт цаасыг 272,316,000 төгрөгөөр арилжсан байна

ТOP-20 индекс 0.84 хувиар өсөж, 17625.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,582,415,279,709.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости