ОХУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/.
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний
халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо
1903253-т хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб өнөөдөр
мэдээллээ.
“Өмнө нь энэ сарын
13-ны баасан гарагт халдвар авсан хүний тоо хамгийн олноор /21983/ нэмэгдээд байсан бол бямба гарагт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо уг үзүүлэлтийг давлаа” гэж тус штаб мэдээлжээ.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 28.3 хувь буюу 6427 нь нийслэл Москва хотод илэрчээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 1425529 хүн
эдгэрч, 32834 хүн нас барсан байна.