Говьд зун цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн нийт нутгаар хур тунадас орсон сайхан мэдээтэй байна. Энэ сарын 21-23-нд уулархаг нутгаараа цас, бусад нутгаар бороо орж ган тайлагдлаа.
Тус аймгийн Гурвантэс суманд хамгийн их буюу 22мм, Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Номгон сумын нутгаар 15-20мм хур тунадас, уулархаг нутгаараа цас орсон гэж Өмнөговь аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Хэдийгээр хур тунадас их орсон ч хүйтэн, уулархаг нутгаар орсон цас хайлж дуусаагүй байна. Зуны эхэн сард ийнхүү говьд цас орсон нь ховор үзэгдлүүдийн нэг гэж иргэд хэлж байгаа юм.
Мөн ийнхүү хүйтэн байгаа нь газар тариалангийн ургац, тарьсан моддын ургалтад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar