МУИС-ийн шатарчид дэлхийн оюутны онлайн тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ Польш улсын Быдгощ хотноо оюуны спортын төрлөөр онлайнаар 2020 оны 10 дугаар сарын 26-30-нд явагдаж байна.
Энэхүү тэмцээнд 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин спортын 2 төрөлд оролцож байгаа аж. Тэмцээний шатрын төрөлд МУИС-ийн шатрын баг тамирчид оролцох юм. Монгол Улсаа төлөөлж буй багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар багтан оюун ухаанаа сорин өрсөлдөнө.
ДОАШТ-ий шатрын төрөлд 32 орны 78 багийн 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 26 багийн 151 тамирчин оролцох юм.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar