Т.Свифт У.Хьюстоны амжилтыг эвдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-29 12:41:20

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн дуучин Тейлор Свифт “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтад хамгийн олон долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдсэн эмэгтэй дуучин болох Уитни Хьюстоны амжилтыг эвджээ.


Т.Свифтийн хамгийн сүүлд гаргасан “Folklore” нэртэй цомог “Billboard”-ын жагсаалтыг сүүлийн долоон долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлжээ. Ингэснээр түүний цомгууд нийт 47 долоо хоног нэгдүгээрт бичигдэж, У.Хьюстоны амжилтыг /46/ гүйцсэн байна.


Billboard”-ын шилдэг цомгийн жагсаалтыг хамгийн олон удаа тэргүүлсэн эмэгтэй дуучдын гуравдугаарт Адель бичигдэж байна. Энэхүү жагсаалтыг аливаа цомгийн Америкт худалдаалагдсан тоонд үндэслэн гаргадаг бөгөөд дараагийн жагсаалтыг ирэх мягмар гарагт танилцуулна. 

Связанные новости