"Хэрлэн Хивс", "Монос Хүнс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 81.9 сая төгрөгийн 522.809 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Хэрлэн Хивс" (HRL+13.51%) болон "Монос Хүнс" ХК (MFC+9.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-8.65%) болон "Монинжбар" ХК (MIB-7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 0.81 хувиар буурч 16761.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,574,438,309,270.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.