Төмөр замын тээвэр 1.3 сая тонноор өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр энэ оны эхний 7 сард төмөр замаар 16.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ачаа тээвэр 8.6 хувиар буюу 1.3 сая тонноор өсжээ. Төмөр замын ачаа тээврийн өсөлтөд:
- экспортын ачаа 1.3 (22.6 хувь) сая тонн,
- дамжин өнгөрөх ачаа 84.2 (3.7 хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин 2020 оны 7 дугаар сард тээсэн ачаа 2.5 сая тонн болж, өмнөх сараас 152.4 (6.4 хувиар) мянган тонноор өсжээ.
Төмөр замын тээвэр 1.3 сая тонноор нэмэгдэж, агаарынх 1.6 мянган тонноор багасжээ
Агаарын тээврээр энэ оны эхний 7 сард 1.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 (50.9 хувь) мянган тонноор буурчээ.
Агаарын тээврээр 2020 оны эхний 7 сард дотоодод 42.5 (2.7 хувь) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 3.8 (8.2 хувь) тонноор буурсан байна. Мөн олон улсад тээсэн ачаа 1.5 (97.3 хувь) мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (51.6 хувь) мянган тонноор буурсан талаар ҮСХ-ноос мэдээллээ.
Гэрэл зургуудыг Б.Чадраабал