"Махимпекс", "Гермес Центр" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 88,540,880.12 төгрөгийн үнийн дүн бүхий 1.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Махимпекс" (MMX+7.88%) болон "Гермес Центр" ХК (HRM+6.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" (UYN-14.73%) болон "Женко Тур Бюро" (JTB-14.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.45 хувиар өсөж, 16904.10 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,577,165,449,929.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.