Өнгөрсөн 7 хоногт 1.9 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 3,053,103,275 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 55 компанийн 1.9 сая хувьцааг 256.4 сая төгрөгөөр арилжив.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: тайлант хугацаанд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3.197 ширхэг үнэт цаасыг 319,712,220 төгрөгөөр арилжлаа.
8 дугаар сарын 14-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16446.15 нэгж болж, өмнөх 7 хоногоос 0.68 хувиар буурсан үзүүлэлттэй байна.