"Талх чихэр" ХК-ийн орлого 3.5 тэрбум төгрөгөөр өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК хуваарийн дагуу энэ оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:
- Компанийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 3.5 тэрбум төгрөгөөр өсөж, 28.8 тэрбум төгрөг болж, цэвэр ашиг 8.9 хувиар өсөж, 818.2 сая төгрөгт хүрчээ.
- Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад зориулан цахим худалдаа хийх боломж бүхий талбарын (платформын) хөгжүүлэлтийг эхлүүлэв.
- Монголчуудын хүнсний уламжлал цагаан идээ болох шар тос, өрөм цөцгий, бурамтай шанз бүхий 3 төрлийн нарийн боов үйлдвэрлэн хэрэглэгчиддээ танилцуулаад байна.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд "Дархлаа дэмжих” мөн “Хямралыг хамтдаа давцгаая” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
- Хаан Брэндийн бургер, хотдогны талхыг зах зээлд нэвтрүүлсэн.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэ бодлогыг энэ онд баримтлан, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулах, шинэ хэрэглээний соёл бий болгохоор ажиллаж байна.
Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.