Хүүхэд харах үйлчилгээний шинэ төв нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 15:01:19

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 24 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж, түүнд 120 хүүхэд хамрагдаад байна.

Монгол Улсад Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Мандал, Зүүнбүрэн, Ерөө, Сант, Сүхбаатар, Шаамар, зэрэг сумад энэхүү үйлчилгээ явагдаж байна. Эдгээр сумдад нийт 24 иргэн хүүхэд харах үйлчилгээний стандартад нийцсэн учраас уг үйлчилгээг эрхэлсэн байна. Эдгээрт нийт 120 хүүхэд хамрагдаж байгаа ажээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Бүжинхэн” нэртэй Хүүхэд харах үйлчилгээний төв нээлтээ хийлээ. Тус төвд 20 хүүхэд хамрагдаад байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Связанные новости