"Түмэн шувуут","Стандарт агрикалчер групп" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 35.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 165.516 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM+14.60%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH+14.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" (SHV-14.41%) болон "Шарын гол" ХК (SHG-9.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 үнэт цаасыг 300 мянган төгрөгөөр арилжжээ. Багцын арилжаагаар "Инвескор ББСБ" ХК-ийн 670 мянган ширхэг хувьцааг 1,433,800,000 төгрөгөөр арилжаалав. "TOP 20" индекс 0.45 хувиар буурч 16415.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 22,488,671,191,122.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.