Далантүрүү багт юнителийн 2G, 4G сүлжээ орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын Далантүрүү багийн малчид
юнителийн 2G, 4G сүлжээнд холбогдсон байна. Энэхүү ажлыг БНҮС болон Юнител компанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өгчээ. Ингэснээр Далантүрүү багийн малчид
малынхаа хотноос болон бэлчээрээс гар утсаараа дамжуулан цахим орчинд холбогдох
боломжтой болсон байна.
Хөдөөгийн алслагдсан багийн ард иргэд ийнхүү юнителийн
2G, 4G сүлжээнд холбогдсоноор дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдээд
байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar