"Шарын гол" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-11 10:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 32,854,674 төгрөгийн үнийн дүн бүхий 335,418 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 ХК-ийн хувьцааны ханш өсч, 7 ХК-ийн хувьцааны ханш буурлаа.


Харин 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Шарын гол" ХК /SHG+12.2 хувь/ болон "Лэнд МН ББСБ ХК /LEND +7.9 хувь/-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК /UYN-5.45 хувь/ болон "Гутал" ХК /GTL -4.44 хувь/-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"TOP 20" индекс 0.69 хувиар буурч 16824.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,462,053,899,563 төгрөг боллоо.

Связанные новости