Хуваарийн дагуу гэр хорооллын хогийг ачна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн гэр хорооллуудын хог
хаягдлыг энэ сарын 20-ноос ирэх сарын 10-ны өдөр хүртэл ачих юм байна. Иймээс “Улаангом
тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хуваарьт өдрөө хогоо гаргаж тавихыг анхаарууллаа.
Тодруулбал, 5-р баг энэ сарын 20, 21-нд, 11-р баг 22, 23-нд,
4-р баг 24, 25, 26-нд, 2-р баг 27, 28-нд, 1-р баг 29, 30-нд, 6-р баг ирэх 5-р сарын 1, 2, 3, 4-нд,
7-р баг 5, 6, 7, 8-нд, 9-р баг 9, 10, 11, 12-нд, 10-р баг 13, 14, 15, 16-нд,
12-р баг 17, 18-нд хогоо ачуулах юм байна.
Хаврын улирал эхэлж, шавар шавхай ихэссэнтэй холбоотойгоор
“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хог ачих машин, техниктээ засвар
үйлчилгээ хийх шаардлагатай байгаа аж. Иймээс ирэх сарын хогийг сарын сүүлчээр ачихаар
төлөвлөсөн тул иргэдийг хуваарьт өдрөө хогоо гаргаж тавихыг анхааруулсан юм.
Связанные новости
Ulaanbaatar