АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Sputnik/. Коронавирусний тархалт АНУ-д галт зэвсгийн худалдааг нэмэгдүүллээ гэж тус улсын телевизийн АВС суваг мэдээлсэн байна.
Тус сувгаар мэдээлж буйгаар, өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын зэвсгийн хамгийн том онлайн дэлгүүрүүдийн орлого 309 хувиар өссөн бол захиалгын тоо 222 хувиар нэмэгджээ.
Галт зэвсгийн эрэлт нэмэгдсэн нь коронавирусний халдвар тархсаны улмаас цагдаа нар явуулдаг ажиллагааныхаа тоог цөөлсөнтэй холбоотой байна. Цагдаагийн зарим хэсгүүд зөвхөн хүнд гэмт хэргийн дуудлагад очиж байгаа бол жижиг хэргийн талаарх мэдээллийг утсаар шалгах эсвэл дуудлага өгсөн хүмүүс өөрсдөө цагдаагийн хэсэгт ирж, мэдүүлэг өгч байгаа аж.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня