Англи иргэнээс давтан шинжилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илэрсэн Франц иргэний 1-р хавьтагч болох Английн иргэн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа. Түүний эхний шинжилгээний хариу сөрөг буюу халдвар илрээгүй гарсан юм. Тэгвэл гурван хоногийн дараа буюу энэ сарын 16-нд давтан шинжилгээг авсан байна.
Аймгийн Онцгой комиссоос томилогдсон тусгай ажлын хэсэг
энэ сарын 16-нд орон нутгийн 4,00 цагт Бөхмөрөн сумын Ямаат уулыг зорьж, улмаар
14 цагт эргэж ирсэн байна. Англи иргэн болон түүнтэй хамт тусгаарлагдсан
иргэдийн сорьцыг өөр машинд шилжүүлэн Улаанбаатар хот руу тэр дор нь
тээвэрлэсэн бөгөөд одоогоор сорьц тээвэрлэсэн машин замдаа явж байгаа аж.
Англи иргэний болон хамт яваа хүмүүсийнх нь биеийн байдал
хэвийн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar